Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Даваасүрэн Европын Холбооны улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

2020-3-10
0
ЖИРГЭХ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй Болгар, Франц, Чех, ХБНГУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Европын Холбооны зүгээс зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх хамгийн суурь бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (ЦЗҮДГ)-ний 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд  уг гэрээ өдгөө ч ач холбогдлоо алдаагүй, хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг нотлов. Улмаар 2020 оны 4-5 дугаар сард Нью-Йорк хотноо болох эл гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх бага хурлын үеэр Европын Холбооны баримтлах байр суурь, тэргүүлэх чиглэлүүд, зохион байгуулах арга хэмжээг танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн уулзалтын үеэр цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байдаг тул манай улс ЦЗҮДГ-ний хэрэгжилтэд хувь нэмэр оруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшний олон санал, санаачилга гаргаж ажилласны дотор 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан, 2013 оноос Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд олон улсын бага хурал зохион байгуулж байгаа зэргийг тэмдэглэв. Түүнчлэн Нью-Йорк хотноо болох ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлаар манай улс Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг асуудлаарх меморандумыг батлуулах, мөн хурлын өмнө 4 дүгээр сарын 24-нд болох Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улсын 4 дүгээр бага хурлын зохицуулагчаар ажиллаж байгааг онцоллоо.

ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хянах хэлэлцэх 2020 оны бага хурал амжилттай болж, тус бага хурлаас зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд хувь нэмэр оруулсан төгсгөлийн баримт бичгийг батлан гаргахын төлөө дэлхий улсууд хамтын хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгт талууд саналд нэгдэж, энэ чиглэлээр урьдын адил хамтран ажиллахаа нотоллоо.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Европын  Холбооны Элчин сайд нарт Монгол Улсад COVID-19 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан товч мэдээлэл өгч, Элчин сайд нарын асуултад хариулж, дэлхий нийтэд нүүрлээд байгаа энэхүү цар тахлаас хамгаалахын тулд  цаашид авах арга хэмжээ, хамтран ажиллах арга замын талаар санал солилцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    1 цаг 18 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    2 цаг 2 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    2 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    3 цаг 51 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    4 цаг 16 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    4 цаг 34 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 2 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    6 цаг 3 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    6 цаг 18 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 20 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    6 цаг 27 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    6 цаг 39 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    7 цаг 48 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    8 цаг 6 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    8 цаг 14 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 17 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    8 цаг 51 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    8 цаг 57 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    9 цаг 9 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    9 цаг 14 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК