Монгол Улсад шинж төрлийн коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг дарга дараах захирамж гаргажээ.
Тодруулбал, шинэ төрлийн коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан аймаг, сум, сум хоорондох орон нутгийн зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоох, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
Мөн хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан хот хоорондын авто замын дагуу шалган нэвтрүүлэх товчоо, аймаг сум хоорондох орон нутгийн авто замуудад хяналтын цэгүүд байгуулж ажиллах, халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орыг шат дараатай төлөвлөн бэлтгэж, голомтод ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг томилж, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах, сэжигтэй тохиолдлын хавьтлуудыг тусгаарлан ажиглалтад авах байрыг эмнэлгээс тусад нь бэлтгэх, аймаг сум хоорондох орон нутгийн авто замуудад хяналтын цэгүүд байгуулах зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (1)