Монгол Улсад энэ сарын 2-нд ирсэн Францын иргэнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн билээ. Уг иргэнтэй хамт нэг нислэгээр 123 зорчигч ирсэн бөгөөд эдгээр иргэдийн олонх нь амны хаалт хэрэглээгүй байсан талаарх мэдээлэл бий. Тэгвэл уг иргэнтэй зэрэгцэж суусан байгалийн зурагчин Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Хархалзад гэдэг газарт тусгаарласан байна.
Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас торуулахад "Энэ сарын 5-ны өдөр Улаанбаатараас Баян-Өлгийд "Айромонголиа" авиа компанийн онгоцоор очоод тэднээсээ манай аймагт ирсэн. Тогооч, орчуулагч, жолооч гэсэн гурван хүний хамт ирээд хөдөө дөрөв хоногийн турш зураг авалт хийсэн. Тэдний явсан газрын зураглалыг гаргасан. Биеийн байдал хэвийн гэсэн мэдээлэл бий. Хоёр дэлгүүр, нэг ресторанаар үйлчлүүлсэн. Баян-Өлгийн нэг онгоцоор зорчсон хүмүүсийг олсон" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (6)