Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 халдвар энэ сарын 11-ний байдлаар шинээр 4485 хүн халдвар авч, халдварын нийт тоо 118.907 мянгад хүрсэн байна.
Нийт халдвар авсан хүний 80761 нь хятад улсад, 38146 нь дэлхийн бусад улс орнуудад бүртгэгджээ. Тодруулбал, Итали улсад 977, Иранд 881, Испанид 464, Герман улсад 341 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс гадна Норвеги, Щвейцари, Дани зэрэг Европын олон оронд халдварын тархалт нэмэгдсээр байна.
Харин Япон улсад 57, БНСУ-д 35 тохиолдол нэмэгдсэн бөгөөд тохиолдлын тоо буурч байгаа эерэг мэдээтэй байна. Мөн нас барсан хүний тоо 243-аар нэмэгдэж 4270 боллоо.
А.Сүх