Монгол Улсад шинэ коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг /2020.03.16-ны 07:00 цаг хүртэл зогсоогоод байна.
Харин Засгийн газраас албан байгууллагуудад гэрээсээ, онлайнаар ажлаа явуулах зөвлөмжийг өгч байгаа ч цагдаа нарт гэрээсээ ажиллах боломж байхгүй. Яг одоо Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын нөхцөл байдал ийм байна.
Гэхдээ иргэд хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт ихээхэн дэм болж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.