Энэ сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэн коронавирусний халдвартай болох нь батлагдаж, улмаар ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмч нар боломжит бүх хувилбараар эмчилгээ хийж байгаа аж. Энэ талаар тус эмнэлгийн дарга Д.Нямхүү "Франц улсын иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа. Бид чадлынхаа хэрээр эмчилж байна. Эмч нар маань иргэний амь насыг аварч чадна гэдэгт итгэлтэй байна. Бид хүлээцтэй байх ёстой. Эмчилгээний арга технологийн хувьд өнгөрсөн хоёр сарын хугацаанд гаднын улсуудтай холбоотой тогтоож, багагүй туршлага хуримтлуулсан. Дээр нь шаардлагатай тоног төхөрөмж, эм тариаг нөөцөлж, шинээр нэмж авсан. Тийм болохоор амь насыг нь авран хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гол нь ард иргэд тайван байж, арирун цэвэр сайн сахиарай" гэлээ.
Г.Маргад