Соёлын төв өргөөтэй залгаа байрлалтай “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад авчээ. Учир нь, тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Мэдээллийн дагуу яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж, гадна талбайг цагдаа, онцгойгийн байгууллагаас хамгаалалт авчээ. Улмаар “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж.