Шинэ төрлийн коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон Франц Улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн Их Британийн иргэний шинжилгээний хариу гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твитер хуудсаараа дамжуулан жиргэжээ.
Тэрбээр "Коронавирус илрэн, эмчлэгдэж байгаа франц иргэнтэй онгоцонд хамт сууж ирсэн, одоо Увсад байгаа англи хүний коронавирусний шинжилгээ СӨРӨГ гарчээ. Ашгүй дээ" хэмээсэн байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг дагуу коронавирустэй холбоотой мэдээллийг зөвхөн нэг эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар болсон. Энэ хүрээнд өдөр бүрийн 11.00 цагаас ЭМЯ болон бусад холбогдох байгууллагаас цаг үеийн мэдээллийг хүргэж буй юм. Тэгвэл уг асуудлаар 11.00 цагаас болох хэвлэлийн хурлаар олон нийтэд мэдээллэх юм байна.