Гэр оронгүй, гадуур амьдардаг иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах ажил өнөөдөр 06.00 цагаас эхэллээ.
Дүүргүүдийн цагдаагийн газрууд илрүүлсэн иргэдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулахаар ажиллаж байна.