БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн талаар холбогдох албанаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "БНСУ-д гарсан мэдээллийг манай талаас шалгасан. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлмээр байна. Албан ёсны мэдээллийг авахаар бид ажилласан. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын ХӨСҮТ-ээс тодруулахад манай иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл дутмаг байсан тул бид бүрэн гүйцэд албажуулсны дараа мэдээлэхээр ажилласан.
Монгол Улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийн эмнэлэгт хандаж, хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг гэсэн хариу гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаа дусал хийгээд 3 сарын 6, 7-нд дахин шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан тул эрүүл саруул байгаа. Албан эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
Нэг иргэн ийнхүү өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа. Тиймээс манай иргэд тайван байж болно" гэлээ.