Коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон. Уг хязгаарлалт маргааш өглөө буюу энэ сарын 16-ний өдрийн 07.00 цагаар дуусгавар болох юм. Тэгвэл хөдөлгөөний хязгаарласан хугацааг сунгах эсэхээр Улсын онцгой комиссоос шуурхай мэдээ хүргэлээ.
ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга Б.Дуламсүрэн "Гадаадад амьдарч байгаа олон иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргасан. Энэ хүрээнд иргэдээ татаж авахаар болсон. Тусгаарлах байртай УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцаж, шаардлагатай зөвлөгөө өгсөн. Өнөөдөр БНСУ-аас 16.05 цагт онгоц ирнэ. Энхсаран сувилал руу ЗТХЯ-ны найман автобусаар 203 иргэнийг хүргэнэ.
Эрүүл мэндийн шалтгаантай 47 иргэнийг Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэнэ.
Сөүл, Берлин, Токиогоос Улаанбаатар чиглэлд ирж байгаа тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу хүргэнэ. Тиймээс угтах үйлчилгээг үзүүлэхгүй. Зорчигчдын тээшийг ариутгал хийнэ. 14 хоногийн хугацаатай хадгалсны дараа өгнө.
Казахстанд халдвар илэрсэн. Баян-өлгий аймгийн онцгой комисс хуралдсан. Мэдээлэл солилцсон.
Хөдөлгөөн хаасан хязгаарлалтыг цааш сунгахгүй.
Мөн