Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх үүвнээс агаарын болон төмөр зам, автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрээр уг хязгаарлалт маргааш өглөөний 07.00 цагаас эхлэн цуцлагдаж байна. Гэвч зарим аймгуудын тодорхой хэсгүүдэд хязгаарлалт хэвээр үргэлжлэх аж.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Зам нээж байгаатай холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээр иргэд сэргийлэх хэрэгтэй. Мөн эзэн холбогдогч нь тодорхойгүй хаягнаас ташаа мэдээлэл олноор цацаж байна. Энэ байдлыг таслан зогсоохоор ажиллаж байна.
Нөгөөтээгүүр, зарим аймаг, сумдын замыг хэсэгчилсэн байдлаар хаана. Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын тодорхой хоёр чиглэлд, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг орчих болон Улаанбаатар хотын зарим хэсгүүдэд хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. Хязгаарлалт хийнэ гэдэг нь оруулахгүй, гаргахгүй гэсэн үг биш, тойрч явна гэсэн үг.
Тусгаарлагдсан обьект руу тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэх гэдэг, хоол унд, хувцас өгөх гэсэн үйлдэл олон гарч байна. Ингэж хүндрэл учруулмааргүй байна. Эх орон, ард түмнийхээ төлөө алба хаагчид амрах завгүй ажиллаж байна" гэлээ.
Г.Маргад