Маргааш буюу энэ сарын 16-ны 07.00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан орон нутгийн авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарт урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хяналт тавьж ажиллахаар аймгийн хэмжээнд 20 цэгт 77 алба хаагч ажиллана.
Үүнтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах аж.