Сайжруулсан шахмал түлш болон цаг үеийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн хяналтын цэгүүдэд мэргэжлийн байгууллагууд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байхад хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 12 тээврийн хэрэгслээр 450 тонн түүхий нүүрс нэвтэрчээ. Мөн “Тавантолгой түлш” ХК-ний 422 тонн түүхий эд нэвтэрүүлсэн гэдгийг онцоллоо.
Мөн НЭМГ-аас “Өнөөдрийн байдлаар дэлхийн 135 оронд COVID-19 халдвар бүртгэгдсэн. Нийт 151621 халдварын тохиолдол бүртгэгдэж, 5612 хүн нас барсан. Түүнчлэн Иран, Итали, Герман, Швед, Франц зэрэг улсуудад халдварын тархалт өндөр байна. Манай улсын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар гарсан бүс нутагт зорчсон 290 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 48 нь сөрөг гарсан. Мөн Франц иргэнтэй ойр харьцсан иргэдийг шинжилгээнд хамруулж байна” гэлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Замын хөдөлгөөн нээгдсэн. Ингэхдээ иргэдээс асуумж асууж, халуун үзэж байна. Иргэдйн төрийн ажлыг хүндэтгэж харьцахыг хүсэж байна. Мөн МХЕГ-аас долоо хоногийн хугацаанд ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоож халдваргүйжүүлсэн. Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Мөн зарим ААН-ийн үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан иргэдийн дунд шөнийн цэнгээний газар, фитнессийн үйл ажиллагааг нээсэн мэт ойлголттой байна. Энэ талаар хотын дарга тодорхой шийдвэр гаргаагүй учраас үйл ажиллагааг нь эхлүүлэхгүй.
Хүмүүс хөл хорио бүрэн цуцлагдсан мэтээр асуудалд хандаж байна. Тийм биш. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдана. Гэхдээ нэг автобусанд олон зорчигч суулгахгүй” гэлээ.
А.Сүх