Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Цогтбаатар "Тусгай үүргийн онгоцоор Сөүл-Улаанбаатар, Берлин- Улаанбаатар нислэгээр ирсэн Монгол Улсын гурван иргэний шилжилгээний хариу урьдчилсан байдлаар коронавирусийн халдвартай гэж гарлаа. Шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэсэн. Хавьтлуудыг судалж эхэлсэн. Халдвартай улс орноос иргэдээ авчирч байгаа болохоор эрсдэлээ тооцоолсон. Хүн амын дунд халдвар тархахаас урьдчилсан сэргийлсэн. Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарлан арга хэмжээ авсан" гэлээ.
Харин тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бид эрсдэлийг тооцоолсон. Үндсэн хуульд заасны дагуу иргэдээ авчрах зайлшгүй байсан учраас иргэдээ авчирсан. Тийм учраас иргэдээ тайван амгалан байхыг хүсч байна. Амны хаалтаа зүүх, гараа сайн савандаж угаах хэрэгтэй" гэв.