Энэ сарын 17-ны өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 12.8 мянгаар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 182.2 мянгад хүрлээ.
Мөн нас баралт 638-аар нэмэгдсэн бөгөөд эдгэрсэн хүний тоо 78.3 мянга, эмчлүүлж буй хүний тоо 96.7 мянга байна.
Халдварын тархалт Италид 3233-аар, нас баралт 349-өөр нэмэгджээ. Түүнчлэн Испанид
24 цагийн хугацаанд халдвар авсан хүний 1954, Иранд 1053-аар нэмэгдсэн байна.