Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өчигдөр шөнийн 01:00 цагт хуралдаж, хуралдаанаар цаг үеийн мэдээ сонсох, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангах талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Үүнд:
1. Коронавируст халдвар бүртгэгдсэн Казахстан улсаас ирж Цагааннуурын хилийн боомтоор нэвтэрсэн Монгол Улсын иргэн бүрийг тусгаарлаж ажиглалтанд авах, хяналтаа улам чангатгах, эдгээр иргэдийг тогтмол эрүүл мэндийн хяналтанд байлгах,
2. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх,
3. Төрийн ба төрийн бус хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сургуулийн дотуур байр зэрэг барилга байгууламжийг шаардлагатай тохиолдолд тусгаарлан ажиглалтанд авах байр болгон ашиглах, бэлэн байдлыг хангах,
4. Хорин мянган ширхэг амны хаалтны нөөц бүрдүүлэх,
5. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж СОVID-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол хүргэж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгсөн шийдвэрийг гаргасан байна.