Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 16-нд Монголд ирсэн 30 настай эмэгтэйгээс коронавирусний халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, тухайн иргэн нь Итали улсаас ирсэн бөгөөд ойр харьцсан хүмүүсийг тогтоосон байна. Энэ сарын 16-нд Герман-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн иргэн вирусний халдвартай болох нь тогтоогдсон. Тэрбээр Францаас ирсэн бөгөөд халдварын тав дахь тохиолдлоор бүртгэгдээд байгаа дээрх эмэгтэйтэй хамт нэг онгоцоор ирсэн юм байна Гэхдээ ойр сууж ирээгүй. Биеийн байдал тогтвортой байна гэдгийг мөн мэдээллээ.
Г.Маргад