Өнөөдрийн байдлаар коронавирусний нийт халдварын тоо 198.2 мянганд хүрч 15.7 мянгаар нэмэгджээ. Тодруулбал, нийт халдварын тохиолдлын 42.9 хувь буюу 80.9 мянга нь Хятад улсад, 33.3 хувь буюу 660.1 мянган тохиолдол Европын улс орнуудад, 25.8 хувь нь дээр дурьдсанаас бусад 100 гаруй улсад бүртгэгдээд байна.
Энэ сарын 17-ны байдлаар халдвар Итали улсад 3526, Испанид 1884, АНУ-д 1805, Иранд 1178, Франц улсад 1097 тохиолдол тус тус нэмэгджээ. Мөн Японд 45 тохиолдол, Өмнөд Солонгос улсад 84 шинээр нэмэгдсэн байна. Харин ОХУ-д бүртгэгдсэн нийт тохиолдын тоо 114, Вьетнамд 66, Казахстанд 33, Узбекстанд нийт тохиолдлын тоо 11-д хүрээд байна.