Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Алтанбулаг боомтоор орж ирсэн 44 иргэнийг Эрдэнэт сувиалал, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд тусгаарласан. Цаашид хилийн боомтуудад түлхүү хяналт шалгалт хийнэ. Засгийн газрын хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм. Түүнчлэн ДЭМБ-ын зөвлөмж өдөр өнгөрөх тусам өөрчлөгдөж байна. Нэг метрийн зайнаас харьцах ёстой гэж байсан бол одоо хоёр метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна. Тиймээс УИХ, Засгийн газар, ХАҮТ зэрэг газруудад зөвлөмж хүргүүлсэн. Үүнээс гадна гадаад дахь иргэдэдээ анхаарах үүднээс салбар яаманд 24 цагаар чатпот ажиллаж байна. Хэрвээ яаман дээр ачаалал нэмэгдэх юм бол нэг цэгийн төвийг хаана байршуулахаа төлөвлөсөн" гэлээ.
Зооноз өвчин судлалын төвийн захирал Н.Цогбадрах "Дэлхийн бусад орнууд Монгол Улсын туршлагыг судалж байна. Халдварын эрсдэлтэй улс орнуудтай хиллэдэг атлаа ийм бага эрсдэлтэй байгаа нь юунд байна вэ гэж судалж байна. Үүнийг дэлхийн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолж байгааг та бүхэн мэдэх байх. Иргэдээс эхлээд төрийн тэргүүн нь зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа, хариуцлагатай ухамсартай иргэд юм гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа энд онцолсон байна лээ. Тиймээс бид хариуцлагаа цаашид ч гэсэн ухамсарлах хэрэгтэй" гэлээ.
Г.Эрдэнэ