2020 оны гуравдугаар сард ХӨСҮТ-д тусгаарлагдсан нийт сэжигтэй тохиолдлоос халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэллээ.
Тэрбээр БНСУ-аас энэ сарын 15-нд ирсэн тусгай үүргийн онгоцны зорчигчдын шинжилгээний хариу бүгд гарсан. Шинжилгээгээр халдвар илрээгүй. Бусад аймгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин 21-ний өдөр 90 хүн ажиглалтад орсон.
Вирусний халдвартай 10 иргэнээс хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байсан бол өдөр ирэх тусам сайжирч байна. Эндээс бидний эмчилгээний арга зөв оновчтой байгаа нь харагдаж байна. Ийм сайхан мэдээ дуулгаж байгаадаа сэтгэл өөдрөг байна" гэлээ.
Г.Маргад