Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн 39 жилийн ойн өдөр тохиож байна. Тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын энэ өдөр БНМАУ-ын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибековын хамт сансарт хөөрч, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газарджээ.
Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн байдаг. Ж.Гүррагчаа нь 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.
Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.
Сэтгэгдэл (1)