Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр COVID-19 халдварын тохиолдол 28 мянгаар нэмэгдэж нийт 336,1 мянгад хүрээд байна.
Нийт халдварын тохиолдлыг тивүүдээр хуваан авч үзвэл Европт 50.1 хувь буюу 168.2 мянга, Азид 36.2 хувь буюу 121.3 мянга, Хойд Америкт 9.9 хувь буюу 33.3 мянга, Өмнөд Америкт нэг хувь буюу 3.2 мянга, Африк болон Номхон далайн орнуудад 0.7 хувь буюу 1.3 мянган тохиолдол тус тус бүртгэгджээ.
Түүнчлэн Мозамбик, Сири, Доминик, Гренада улсад анхны тохиолдол бүртгэгдэж халдвар тархсан орны тоо 180 давлаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д 8576, Италид 5560, Испанид 3100, Германд 2509, Францад 1559, Иранд 1028, Их Британид 665, Швейцар улсад 611 тохиолдол шинээр нэмэгджээ.
Мөн ОХУ-д шинээр 61 тохиолдол нэмэгдэж нийт 367, Казахстанд шинээр таван тохиолдол нэмэгдэж нийт 59 өвчлөл бүртгэгдээд байна.