Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газраас "Ирэх сарын 30-нийг хүртэл хилээр зорчигч нэвтрүүлэхгүй. Гэхдээ ОХУ-д ажиллаж, амьдардаг иргэд эргэн ирж байгаатай холбогдуулан зарим нэг уян хатан арга хэмжээ авч байна.
ОХУ-тай хиллэдэг бүсэд есөн боомт ажилладаг. Эдгээрээр энэ сарын 23 буюу өнөөдөр 20.00 цаг хүртэл зорчигч нэвтрүүлнэ. Харин өнөөдөр 20.00 цагаа эхлээд энэ сарын 28-ний 06.00 цаг хүртэл Монгол Улсын иргэдийг Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлнэ. Үүнээс хойш улсын хилээр нэвтрүүлэхгүй. БНХАУ-тай хиллэдэг хилийн бүсэд найман хилийн боомт ажиллаж байна. Эдгээр боомтоор мөн ирэх сарын 30-нийг хүртэл зорчигч нэвтрүүлэхгүй" гэдгийг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)