УОК-ын шуурхайн штабаас мэдэээлэл хийлээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Өнөөдрийн байдлаар 279 цэгт нөөцийн мах худалдаалагдаж байна. Гадаадад мах экспортлохгүй байгаа учраас махны нөөц хангалттай. Цаашид хил гаалиар хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлнэ. Мөн ОХУ-аар дамжин ирж байгаа бараа бүтээгдэхүүний албан татварыг энэ сарын 30-нийг хүртэл чөлөөлсөн. Хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмсэн тохиолдолд иргэдээс мэдээлэл авч үнэ нэмсэн газруудад арга хэмжээ авч байна. Хүнсний хомсдол бий болохгүй гэдгийг дахин хэлье” гэлээ.
ШӨХТГ “Өнгөрсөн долоо хоногт иргэдээс 105 дугаарын утсанд хандсан нийт 260 гаруй хүсэлт санал ирсэн. Мөн аж ахуйн нэгжүүдэд хуваарийн дагуу хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн гар ариутгал, маскны нөөц ямар байгаа талаар эмийн сангуудад хяналт шалгалт хийж байна. Гар ариутгал, маскны хомсдол үүссэн асуудал байхгүй.
Өнгөрсөн долоо хоногт бензиний үнийг буулгах шаардлага өгсөн. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт шатахууны үнэ 25-60 төгрөгөөр буусан байна. Салбарын сайд ирэх сараас дахин буурна гэсэн. Иргэддээ анхааруулж хэлэхэд нийслэлд түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа учраас нөөцлөх шаардлага байхгүй гэдгийг мэдэгдье” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)