"Фантастик продакш”-ны бүтээл “37-р Точка” олон ангит киноны төгсгөлийн ангийн албан ёсны онлайн нээлт дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болно.
“37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийг үзэхийн тулд www.37tochka.mn вебсайтаас тасалбар захиалж, захиалгын кодоо SkyGO-р орж баталгаажуулснаар хаанаас ч үзэх боломжтой болох юм байна.
Онлайн нээлт хийсэн эхний гурван өдөр SkyGO-ийн хэрэглэгчид хямдралтай үнээр үзэх боломжтой бөгөөд дөрөвдүгээр сарын 10-наас хойш SkyGO болон Skymedia-гаар үндсэн үнээр нь үзэх юм байна.
Нэг кодоор тухайн захиалсан хоногтоо буюу 24 цагийн хугацаанд үзэх бөгөөд хоёр өөр төрлийн төхөөрөмжөөр үзэх боломж нээлттэй байх аж.