Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Халдвар авсан хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо. Сүүлийн өдрүүдэд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Эмнэлгээс гарсны дараа 14 хоног тусгаарлагдах ёстой гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Эдгээр хоёр нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд өөр хоорондоо ямар ч харилцаа холбоогүй байсан аж. Тэдгээрийн уушгийг компютерээр хянаж байгаа юм байна. Түүнчлэн сүүлийн хоёр тохиолдол 8-10 хоногийн дараа илэрсэн. Тэгвэл дэлхийн зарим улсад халдварын нууц үеийн хугацаа 18-19 хоног болж уртсаж байгаа учир сонор сэрэмжтэй байж, хувийн ариун цэврийг сахихыг энэ үеэр мэдээллээ.