ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд уушгины хатгалгаа оношоор эмчлүүлж байгаа иргэдээс түүврийн байдлаар тандалт судалгаа хийжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс түүврийн аргаар шинжилгээ авснаас халдвар илрээгүй. Уушгины хатгалгаагаар эмчлүүлж байгаа иргэдийн дотор халдвартай иргэн байгаа эсэх талаар санамсаргүй түүврийн судалгаа хийсэн юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт судалгаанд байна.
Мөн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу иргэдээс таван төрлийн аргаар шинжилгээ хийж байна. Эчмилгээнд байгаа иргэдээс өдөр бүр шинжилгээ авч харьцуулан судалж, эмчилгээний үр дүнг хянаж байна. Мөн эмчилгээ хийгдэж, эмчлэгдсэн иргэдээс гурав хоног шинжилгээ авдаг. Энэ дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна. Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өөрийгөө хуурч болохгүй гэдгийг дахин анхааруулъя” гэлээ.
А.Сүх