ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 440 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 2777 боллоо. Бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын 20 гаруй хувиас нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.
Ийнхүү халдвар ямар нхэгэн шинж тэмдэггүй тархаж байгаа тул ОХУ-ын Засгийн газар халдварын тархалттай тэмцэх, эдийн засаг, бизнесийг дэмжих зорилгоор 1.4 их наяд рубль буюу 18 тэрбум ам доллартай тэнцэхүйц хөрөнгө зарцуулна гэж ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин мэдэгдлээ.