Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын тохиолдол дэлхий даяар тархлаа. БНХАУ-ын Уханьд дахин халдвар илэрсэн. Дэлхий даяар сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нас баралт огцом нэмэгдлээ. ДЭМБ-аас эмзэг бүлгийн иргэдэд түлхүү анхаарахыг уриаллаа гэдгийг мэдээллээ.
Энэ талар тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Халдварын тохиолдол бүртгэгдээгүй 10 гаруй улс орон дэлхий дээр үлдсэн байна. Африк тивд тархалт харьцангуй гайгүй байгаа ч энэ нь түр зүйлийн үйл явдал" гэв.
Түүнчлэн халдварын тохиолдол ихсэхийн хэрээр шинж тэмдэггүй халдвар тараагч олширч байна. Энэ талаар Америк, Франц зэрэг улсаас мэдэгдсэн бөгөөд нийт хүн ам дунд амны хаалт зүүх зөвлөмжид өөрчлөлт оруулахаар болж магадгүй байна. АНУ-ын 90 орчим хувь нь гэрийн хорионд орсон байна. Солонгост тархалт буурахгүй харин ч өсөх хандлагтай байгаа. Ялангуяа 20-29 насны залуусын дунд халдвар тархалт өндөр байна. Амны хаалт тогтмол зүүж байгаа улс орнуудад тархалт буурч эхэлсэн" гэлээ.
Г.Маргад