Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Нийт 273 хүнд давтан шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус тус нэг нэг сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Хариу гараагүй" гэлээ.
1541 тохиолдлыг шинж тэмдэггүй ч өвчний ангилалд бүртгэж, шинжилгээ авч эхэлсэн. Нийт 2-3 удаа шинжилгээ хийж баталгаажуулж байж хяналтаас гаргана гэсэн. Оношлуурын хувьд ДЭМБ, Японоос өгсөн оношлуурыг ашиглаж байна. БНХАУ-аас оношлуур өгсөн. Гэхдээ нөөцөнд хадгалсан. Тусгай үүргийн онгоцоор дахиад нөөц ирнэ. Ер нь бол нарийвчилсан оношлуураа аль сайныг нь түрүүлж хэрэглэж байна. Түргэвчилсэн оношлуураар шаардлагатай үед оношлогоо хийж байгаа" гэлээ.