Коронавирусний цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 улс оронд бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 1.346.566 хүн өвчиж 74.686 хүн нас барсан байна.
Дэлхийн 10 оронд тухайлбал, АНУ, Герман, Их Британи, Турк, Итали, Испани зэрэг улсад халдвар эрчимтэй тархаж байна. Манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 1500 гаруй хүн байна. Өчигдөр 546 хүн эмнэлгээс гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Дэлхийн олон оронд хамгаалах хувцас хэрэглэлийн дутагдлаас шалтгаалан эмч мэргэжилтнүүд тор ашиглан эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчлөл гарснаас хойш 100 эмнэлгийн ажилтан халдвар авч харамсалтайгаар нас барсан байна. Өнөөдөр эрүүл мэндийн ажилтнуудын хүндэтгэлийг дурсах өдөр болж байна" гэлээ.