ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарч байна, Франц иргэний биеийн байдал сайжирсан" талаар өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, эдгээр хоёр иргэн нь эмнэлгээс гарсан даруйдаа сувилалд тусгаарлагдаж хянагдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх лабораторийн үйл ажиллагааг тэлэх үүрэг өгсний дагуу дахин нэг лабораторийн өрөө нэмлээ. Үндсэн том лабораториас гадна дахин нэг шинжилгээ хийдэг болж байна.
БНХАУ-ын Элчин сайд 5000 оношлуур, БНСУ-аас 3000 оношлуур хандивласан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчдсөн иргэдийг түүвэрлэн шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Франц иргэний эрүүл мэнд сайн байна. Тус иргэний ажилладаг компаниас ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудад 100 сая төгрөг хандивлалаа. Уг мөнгийг эмнэлгийн эмч ажилтнуудад тараахаар болсон. Өчигдөр ХӨСҮТ-ээс 65 хүн гарч, гэрийн тусгаарлалтад орсон. Цаашид тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлаа хангаж байна" гэлээ.
А.Сүх