Энэ сарын 8-нд буюу өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, тэнд 24 цагаар ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд сэтгэлийн дэм өгч, Засгийн газраас урамшуулах болсон талаараа мэдэгджээ.
Тодруулбал, манай улсад коронавирусний батлагдсан 16 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс дөрөв нь эмчлэгдэн эмнэлгээс гарсныг Шадар сайд эмнэлгийн ажилтнуудыг сайн ажиллаж байгааг онцлоод халдварын голомтод ажиллаж байгаа 200 гаруй эмч мэргэжилтнүүдэд 500.000-1.000.000 хүртэлх сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Мөн сайн санаат иргэдийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд тодорхой хэмжээний мөнгөн хандив цугласан. Уг цугларсан хандиваас салбарын сайд халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандив олгосонд талархаж байгаа талаар ХӨСҮТ-ийн хамт олон хэллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)