Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга "Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 212 оронд халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвараар өвчилж, 88405 хүн нас бараад байна. Манай улсын хувьд халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн эмчлэгдэж эмнэлгээс гарч сувилалд бий. 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 1570 хүн ажиглалтад байна. Өчигдөр 257 хүн Сөүлээс ирсэн. Эдгээр иргэдийг ажиглалтад авсан. Өчигдөр ДЭМБ-ын ээлжит мэдээлэл болсон.
Энэ үеэр бид халдвартай нүүр тулаад 100 хоног болж байна. Халдвар цаашид хэрхэн тархах талаар тааварлах зүйл алга. Тиймээс дэлхийн улс орнуудын эв нэгдэл чухал байгаагаас гадна тухайн улс орны хэмжээнд иргэд эв нэгдэлтэй байхгүй бол завсар ашиглаж халдвар орж ирэх магадлалтай шүү гэдгийг анхааруулсан. Хэрэв бид өчүүхэн боловч анхаарлаа сулруулбал энэ дайнд ялагдах болно. Тиймээс ЭМЯ-аас өгсөн зөвлөмжийг сайтар дагаарай” гэлээ.
ЭМЯ-ны Гараад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Францын Засгийн газар энэ сарын 15 хүртэл тогтоосон хөл хориогоо цааш үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Турк улсад халдварын улмаас нийт 812 хүн нас барсан. Япон улсад шинээр 565 хүн халдвар авсан. Тус улсын Ерөнхий сайд “Иргэд аль болох гэрээс гарахгүй байж, хязгаарлалтыг чанд мөрдөхийг анхааруулсан. Гурван зөвлөмж гаргасан” гэдгээ мэдэгдлээ. Мөн лабораторийн шинжилгээг нэмэгдүүлэхээр болсон байна. Перу улс онц байдлыг хоёр долоо хоногоор сунгаад байна. Өчигдөр ДЭМБ-ын Европ дахь бүс нутгийн захирал халдварын тохиолдол буурч байгаа ч тайвшрах болоогүй шүү гэдгийг анхааруулсан" гэв.
А.Сүх