Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 99 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 29-өөр буурчээ.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 22 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний улиралд ирүүлсэн 71 бүтээлд патент олгосны 28 нь шинэ бүтээлийнх, 43 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 15-аар буурч, бүтээгдэхүүний загварын патент 16-гаар өсжээ.