Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун: Насны эцэст хүний нутагт хаягдана гэж төсөөлсөнгүй. Гурван зээгээ харахаар нулимс эрхгүй урсах юм

2020-4-10
0
ЖИРГЭХ

Өдгөө 65 настай, гурван зээ, охины хамт БНСУ-д амьдарч байгаа Л.Оюун гуай бидэнд хандсан юм. Түүний охин ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа сайжруулахаар 10-аад жилийн өмнө тус улсад ажиллахаар иржээ. Том зээ нь ээжтэйгээ уулзалгүй олон жил болсон учир бэтгэрсэн сэтгэлийг нь дэвтээхээр түр хугацаагаар Солонгост очоод ийнхүү хөл хорионд орсон байна. Монгол руу ирэх тусгай нислэгт нэн шаардлагатай иргэдийг авчрах ёстой. Гэтэл Л.Оюун гуай бага насны хүүхэдтэй хамт яваан дээр 65 настай атлаа чартер нислэгт багтаж чадахгүйдээ гомдолтой байгаагаа хэлсэн юм. Ингээд түүнтэй ярицлсанаа хүргэе.

-Сайн байна уу. Та БНСУ-д түр оршин сууж байгаа гэсэн. Ямар учраас манай сайтад хандсан юм бэ?

-Яаж ийж байгаад нутагтаа буцах юмсан гэсэн хүслээр холбогдлоо. Гадаад дахь монголчуудаа эх орондоо байгаа монголчууд ямар муухайгаар хэлж байна вэ. "Гадагшаа зугтаачхаад халдвар гарахаар ирэх гэлээ. Муусайн баячууд" гэж ч байх шиг. 

За яахав, үнэхээр баян тансагтаа гадаадад зугаалж явсан хүн бий байх.

Гэхдээ Солонгос дахь монголчуудын олонх нь ар гэрээ тэжээх гэж, өвчин зовлондоо дарлуулсан иргэд амьд үлдэж үр хүүхдийнхээ инээж хөхрөхийг харахын төлөө хүнд хагалгаа, эмчилгээг даван туулсан хүмүүс шүү дээ. 

Хэрвээ Монголд амьдрал ахуйд нь хүрэлцэх цалинтай ажил байсан бол энэ олон залуус хүний нутагт боолчлогдох байсан уу. Монголд хорт хавдар эмчилдэг байсан бол энэ олон хүн амраг садныхаа хамт энд ингэж гацах байсан уу. Төр нь төр шиг байж чадаагүйн гай одоо гарч байна. Солонгос дахь, дэлхийн бусад оронд амьдарч байгаа иргэд ажиллаж олсон хэдэн төгрөгөө зөвхөн өөрсдөө зарцуулж, идэж, уугаад дуусгадаг гэж та бодож байна. Хэрвээ монголчууд мартаагүй бол 2000 оноос хойш гадагшаа явж боолын хөдөлмөр эрхэлсэн хүмүүс өнөөгийн Монголыг бий болгоход бага ч гэсэн хувь нэмэр оруулсан юм шүү.

Үүнийг монголчууд хэзээ ч мартах учиргүй.

Энийг хэлэх гэж л холбогдсон ухаантай.

-Та Солонгос улсад хэзээ очсон юм бэ?

-Охин минь амьдралаа өөд татах гэж, Монголд үлдсэн ах, дүүсийнхээ амьдралыг тэтгэх гэж Солонгост ажиллахаар нялх үрээ орхиж ирсэн хүн. Хүүтэйгээ олон жил уулзаагүй эх хүний сэтгэлийг дэвтээхээр зээгээ дагуулаад ирсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд ирээд 2020 оны хоёрдугаар сарын 29-нд буцах ёстой байсан юм. Гэтэл яг буцлаа гэж байтал хөл хорио тогтоосон. Охин минь Солонгост 10-аад жил болж байна. Том хүү нь Монголд байдаг, есөн настай. Хоёр бага нь 4-6 насных.

-Элчин сайдын яаманд гуравдугаар сарын 16-нд болон энэ сарын 4-нд  Монгол буцах хүсэлтэй иргэдийг бүртгэсэн. Та бүртгүүлсэн үү?

-Өмнөх бүртгэлд нь хамрагдаж чадаагүй. Охин минь бага насны гурван хүүхэдтээй шүү дээ. Ханиад томуу их байхад хүүхэд дагуулж яваад яах вэ. Удахгүй дараагийн онгоц ирэх байх" гэж найдаж хүлээсэн. Гэтэл чартер онгоц хэсэгтээ явуулахгүй гэдгийг сонсоод дотор харанхуйлах шиг болсон. Эгч нь юу нуух бэ. Одоо 66 нас хүрлээ. Төрсөн эхээсээ хол байдаг зээтэйгээ амьдардаг. Нутагтаа харьчих юмсан гэсэн бодол шөнийн зүүд болоод байна. Ингэж байтал дахиж бүртгэх тухай шийд гарсан. Энэ сарын 4-ний өдрийн үүрийн 06.00 цагаас эхлээд залгасаар  арай хийж 14.00 цагт холбогдож чадсан. Тэгэхэд "Таныг бүртгэлээ. Эргээд холбоо барина. МИАТ-аас танд хариу өгөх байх" гэж хэлсэн. Бүртгүүлсэн юм чинь буцах байх гэж найдаад хүлээгээд байлаа. Гэтэл ямар ч хариу бариагүй. Ингэсээр 8-ний өөр чартер онгоц Монгол руу ниссэн. Сэтгэлээ барьж чадалгүй өөрийн эрхгүй уйлсан. Би удахгүй 66 нас хүрнэ. Өдий насалтлаа эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн. Насны эцэст хүний нутагт хаягдана гэж огт төсөөлсөнгүй. 

-Та Элчингээс гадна МИАТ-тай холбогдож үзсэн үү?

-Намайг бүртгээд дахиж холбогдоно гэчихээд ярихгүй болохоор нь Элчин рүү залгасан. Гэтэл утас нь байнга ярьж байгаа дохио өгдөг, эсвэл ерөөсөө аваагүй. Тиймээс МИАТ руу залгатал "Элчин сайд мэднэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь "Яагаад тэр мэднэ гэж нэгэн рүүгээ чихээд байгаа юм бэ. Бүртгэл баталгаажсан бол нутаг буцах эсэхийг хэлж болохгүй юм уу" гэж асуухад элчин гэдэг үг л хэлсэн. Миний санадраад байсан гол шалтгаан нь хэрвээ нутаг буцахаар болбол коронавирусний шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой. Хариу 6-12 цагийн дараа гардаг гэсэн. Энэ утгаар нь хэрвээ бүртгэл баталгаажсан бол шинжилгээгээ хийлгэх санаатай байнга холбогдсон нь энэ юм.

-Монгол руу энэ сарын 8-нд 200 гаруй хүн ирлээ. Үнэхээр нэн шаардлагатай иргэд буцсан гэж бодож байна уу?

-"Нүд худалч, чих үнэнч" гэдэг үг бий. Би харсан зүйлдээ л итгэдэг хүн. Солонгос дахь монголчуудын хэд хэдэн групп бий. Тэнд олон зүйл яригдсан. Группийн залуус онгоцны буудлаас шууд бичлэг цацлаа. Тэгэхэд идэр

залуучууд харагдана лээ. Нэн шаардлагатай гэвэл, танай сайт 82 настай хөгшний тухай мэдээлсэн дээ. Тэр өвгөн л нэн шаардлагатай хүний тоонд орох байх. Гэхдээ сууж болно гэж суулгаагүй шүү дээ. Манай залуус "Хүүе, хаая" гэж байж л суулгасан. Өвгөнийг онгоцонд суулгах гэтэл саажилттайн дээр тэргэнцэртэй юм байна. Заавал нэг хүн хамт явах ёстой. Гэтэл эхнэр нь бас гар муутай хөгшин юм. Онгоцны буудал дээр очсон залуусынхаа буянаар энэ хоёр хөгшин нутаг буцлаа. Түүнээс биш буцаж чадахгүй байсөөн. Чи харсан биз дээ. Ямар сайхан залуучууд, охид хүүхнүүд сууж байна. Бүхэл бүтэн 257 хүн дунд хүүхэдтэй, жирэмсэн, настай хүн хэд байлаа. Арай ч дээ. Ингэхээр иргэд хардахгүй гээд яах юм бэ.

-Хөл хорио тогтоогоод нэлээд удлаа. Иргэд хэр хариуцлагатай хандаж байна?

-Бид Сөүлээс хоёр цагийн зайд амьдардаг. Энд нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Тэгээд ч би ач, зээгээ хараад гэртээ байдаг болохоор эрсдэл бага юм л даа. Зарим монгол иргэдийн хувьд ажилгүй болсон. Ажилгүй болохоор орлогогүй болж, түрээсийн төлбөрөө өгч чадахгүйд хүрч байна. Эмчилгээ хийлгэхээр ирсэн иргэдийн хувьд ярих ч юм биш. Тэднийг ямар нөхцөлд байгааг бодохоос айдас төрж, өрөвдөх юм. Монголчууд ийм нөхцөлд байна. Олон залуучууд айлын мухарт, саунд хоног төөрүүлж байна. Тэд гэмт хэргийн золиос болохгүй гэх баталгаа байхгүй. Миний хувьд нутаг буцах хүсэлтэй иргэдийн хамт олон удаа өргөдөл гаргасан. Бүртгэл хийгдэх бүрт бүртгүүлж байна. Нутагтаа очих юмсан гэсэн сэтгэлийн гал хэзээ ч бөхөхгүй бололтой.

Л.Оюун гуай бидэнд ийм ярилцлага өгсөн юм. Дэлхийн өнцөг бүрт суугаа монголчууд нутгаа гэсэн сэтгэлээр жигүүр хийж, сэтгэлээ хатамжлан сууж байна.

Тэд төр засагтаа итгэж, хэзээ нэг өдөр нутагтаа эсэх мэнд ирнэ гэж найдаж байна. Коронавирусний халдвар гарсны дараа манай сайтад олон иргэн хандсан. Тэд төрийн шийдвэр гэхээсээ илүүтэй Монголдоо суугаа монголчууддаа гомдож буйгаа илэрхийлж байсан юм. Учир нь тэд Л.Оюун гуайн охин шиг амьдралаа дээшлүүлж, ар гэрээ тэжээж тэтгэхээр явсан. Гадагшаа явсан нэг ч иргэн ар гэрийнхнээ тэтгээгүй түүхийг та мэдэхгүй байх. Тиймдээ ч амин хувиа бодож эх орноосоо дүрвэсэн гэх нэр зүүхийг хүсээгүй юм. Тиймээс гадаад дахь монголчуудаа харлуулж, муу муухай үг чулуудахаасаа өмнө та нэгийг бодож, хоёрыг тунгааж үзнэ биз ээ.

Г.Маргад

Ташрамд дурдахад, БНСУ суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас энэ сарын 9-нд буюу өчигдөр дараах мэдэгдлийг гаргасан билээ. Үүнд,

1. Богино хугацааны визний хүчин төгөлдөр байдлыг хязгаарлах

-Хилийн чанад дахь БНСУ-ын бүх дипломат төлөөлөгчийн газар (Элчин сайдын яам, ерөнхий консулын газар гэх мэт)-ын хувьд 2020 оны 4-р сарын 5-ны өдрийг хүртэл гадаадын иргэнд олгосон богино хугацааны (90 хоногоос доош оршин суух) визний хүчин төгөлдөр байдлыг (түр хугацаагаар) хязгаарлаж байна.

-2020 оны 4-р сарын 5-ны өдрөөс өмнө олгогдсон богино хугацаанд зорчих зорилготой нэг удаагийн болон олон удаагийн бүх визний хүчин төгөлдөр байдлыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа ба хязгаарлалтын хугацаанд Солонгос улсад зорчих зорилготой гадаадын иргэн нь БНСУ-ын Элчин сайдын яаманд дахин виз мэдүүлэх шаардлагатай.

-Зөвхөн, БНСУ-ын ААН-ээс урилгатай мэргэжлийн техникч болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх (С-4) виз, урт хугацааны(ажил эрхлэх, хөрөнгө оруулалт) виз зэрэгт дээрх хязгаарлалт хамаарахгүй бөгөөд өмнө олгогдсон визээрээ зорчих боломжтой.

-Мөн аль хэдийнээ БНСУ-ын хилээр нэвтэрсэн богино хугацааны визтэй гадаадын иргэний хувьд, хилээр нэвтрэх үед олгогдсон хугацааныхаа дагуу оршин суух боломжтой.

*Хүчингүй визээр хилээр нэвтрэхийг завдсан тохиолдолд, БНСУ-ын Хууль зүйн яамны зүгээс тус иргэний мэдээллийг “Зорчигчийн мэдээллийг урьдчилан шалгах систем (IPC)”-р дамжуулан зорчигчийн тасалбар хэвлэхийг автоматаар хаах болно.

2. Бүх виз мэдүүлэнчдийн визний материал шалгах журмыг чангатгах

-Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор виз нь тодорхой хугацаанд хүчингүй болж буй иргэд, мөн цаашид БНСУ-д зорчих виз мэдүүлж буй гадаад иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмчийн магадлагааг бүрдүүлж өгнө.

-Виз мэдүүлэгч нь виз мэдүүлэх өдрөөс 48 цагийн өмнө эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ өгч, шинжилгээний хариу бичигдсэн магадлагааг визний материалтайгаа хавсарган өгнө.

-Магадлагаан дээр халуурах, ханиалгах, бие арзайх, толгой өвдөх, булчин суларч өвдөх, уушгины хатгалгаатай эсэх зэрэг шинэ төрлийн корона вирусын шинж тэмдэг байгаа эсэхийг зайлшгүй тэмдэглэсэн байх ёстой.

-Зөвхөн, Албан болон дипломат зорилготой, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх гэх зэрэг зайлшгүй шаардлагатай албан шугамаар, мөн яаралтай хүмүүнлэгийн шинж чанартай тохиолдолд тухайн хүний визний шалгалтыг яаралтайгаар шийдвэрлэх боломжтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    47 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    1 цаг 47 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    2 цаг 12 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    2 цаг 30 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    3 цаг 58 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    3 цаг 59 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    4 цаг 14 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    4 цаг 16 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    4 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    4 цаг 36 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    5 цаг 44 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    6 цаг 2 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    6 цаг 10 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    6 цаг 13 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 47 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    6 цаг 53 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    7 цаг 5 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    7 цаг 10 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    7 цаг 20 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    7 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК