Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Азийн орнуудад Япон, Солонгос улсад өвчлөл идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад өвчлөл их тархаж байна. Өвчлөл тархаж байгаа гол шалтгаан нь эмнэлгээс их тархаж байна гэсэн дүгнэлт гарсан. ДЭМБ хүний бөөгнөрөл үүсгэх нь өвчлөл тараах гол шалтгаан болж байгааг анхааруулж байгаа.
Өвчтэй хүнийг дагаж олон хүн эмнэлэгт ирж байгаагаас өвчлөл тархаж болзошгүй байна. Израил улсад нэг автомашинд хоёр хүнээс дээш хүн зорчуулахгүй байх шийдвэр гаргаж, хатуу хөл хорионы дэглэмийг 90 хоног мөрдүүлэхээр болсон бол Австрали улс хоёроос дээш хүн бөөгнөрвөл мөнгөн торгуулиар торгох бөгөөд үүнийгээ 90 хоног даган мөрдүүлэхээр шийдвэрлэжээ. Тиймээс бид өөртөө байгаа нөөц боломжоо ашиглаж гараа тогтмол угаах, маск тогтмол зүүх, олон хүн зорчиж байгаа газраар явахгүй байх нь чухал юм" гэлээ.
А.Сүх