Шинэ төрлийн коронавирусний тархалт дэлхий нийтэд эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим улс хөл хориогоо чангаж, сунгах шийдвэр гаргажээ. Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Их Британид шинээр 886 нас баралт нэмэгдсэн байна. Итали улсын хувьд хөл хорионы дэглэмийг сунгаж тавдугаар сар хүртэл болгожээ. Мөн Турк улс нийтийн тээврийн хөдөлгөөнийг бүрэн хоригложээ. Харин АНУ-д 14 муж улсын хичээлийн шинэ жилийг дуустал эхлүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусний халдварын вакцин гаргах хүртэл хүмүүс хоорондоо зайнаас харилцахыг хатуу анхааруулж байна. ДЭМБ-ын мэдээлснээр Африк тивд халдварын тохиолдол 10 мянгыг давсан ба сүүлийн өдрүүдэд халдварын хурд өндөр байгааг анхааруулж байна. Эрчимт эмчилгээнийх нь ор 5000 хүрэхгүй байна. Тиймээс халдварыг зогсоох арга хэмжээг эрчимтэй явуулахыг зөвлөжээ. БНХУ-д 1091 шинж тэмдэггүй иргэнийг тусгаарласан” гэлээ.
А.Сүх