Энэ сарын 9-нд ХӨСҮТ-д болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй тайван хоносон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Өчигдрийн байдлаар нийт 121 хүний шинжилгээ хийгдсэн бөгөөд коронавирусний халдвар илрээгүй байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээгээр халдвар илрээгүй бөгөөд одоогоор тусгаарлалтад байгаа юм байна. Мөн энэ сарын 8-нд Сөүлээс ирсэн иргэдээс 83 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнд мөн халдвар илрээгүй сайхан мэдээтэй байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тандалт, судалгаа үргэлжилж байна.
А.Сүх