ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 213 оронд коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Дэлхийн нийтээр 1.698.232 халдвараар өвчилж, 120.696 хүн нас барсан байна. Мөн 376.254 хүн эдгэрч, 1.2 сая хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Азийн орнуудас Японд 589 тохиолдол, БНСУ-д 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. ОХУ-д 1786 хүн шинээр өвчилсөн байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг чангатгаж байна. БНХАУ-д 42 тохиолдол бүртгэгдсэн.
ЭМЯ-ны Гадаад харилцааныБ.Янжмаа “Итали, Франц, Испани, АНУ, Их Британи зэрэг улсуудад нас баралт их байна. БНСУ-д халдвар нь эдгэсэн гэх 91 хүнээс халдвар дахин илэрсэн талаар мэдээллээ. Өвчтөнүүд шинээр халдвар авсан гэхээс илүү вирус дахин идэвхжсэн гэж үзэж байгаа юм байна" гэлээ.
А.Сүх