Энэ сарын 10-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдлын дуудлага мэдээлэл илрээгүй тайван хоносон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Өчигдөр нийт 371 хүнд шинжилгээ хийснээс сөрөг гарчээ. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүний шинжилгээ багтжээ.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна гэлээ.