БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн өнөөдрийн 10.00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусний халдварласан тохиолдол 30-аар нэмэгдэж, нийт 10480-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 4, Дэгү хотод 7, Улсан хотод 1, Кёнги мужид 9, Умард Гёнсан мужид 3, хилийн хорио цээрийн бүсээс 6 тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 510479 (+7428) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 485929 (+8626) иргэний хариу сөрөг гарч, 14070 (-1228) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 7243 (+126) иргэн бүрэн эдгэрсэн бол 211 (+3) иргэн нас барсан. Одоогоор 3026 (-99) иргэн тусгаарлагдсан байна.