Эрүүл мэндийн яамнаас ОХУ-д суралцдаг 270 гаруй оюутан Алтанбулаг боомтоор орж ирсэн. Эдгээрийг 21 хоног тусгаарлах бөгөөд Улаанбаатар Дархан-Уул хотод тусгаарлах талаар мэдээллээ.
Тодруулбал, Японд 372 шинэ тохиолдол илэрч нийт 7677 хүн өвчиллөө. БНСУ-д 32 шинэ тохиолдолд бүртгэгдсэнээс 12 нь гадаадаас зөөвөрлөгдсөн, зургааг нь хил дээр илрүүлсэн. ОХУ-д өвчлөл эрчимтэй тархаж байна. 24 цагийн дотор 1667 хүн халдварлаж, нийт 13584 болж, 250 нас эдгэрч, 106 хүн нас барлаа. Улаан-Үдэд 61 хүн өвчилсөн.
Тиймээс эмнэлгийн орны тоог нэмэгдүүлсэн. Анаагаахын чиглэлээр суралцаг оюутнуудыг бэлэн байдалд хичээллүүлж байна. Мөн амьсгалын аппаратын тоог нэмэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь эдгэрч сувилалд хянагдаж байна" гэлээ.
Мөн АНУ-д 20 гаруй мянга гаруй хүн нас барлаа. Италь, Франц зэрэг улс удаалж байна. ОХУ-ын иргэд гэрээсээ гарах, ажилдаа явахдаа заавал зөвшөөрлийн бичиг авдаг боллоо. Түүнчлэн эрүүл мэнд, цэргийн байгууллагаас бусад ААН-ийн үйл ажиллагаг зогсоосон. Хятадад халдвар шинээр илэрсээр байна. Японд эмнэлгийн ажилчид халдвар авсан байж болзошгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)