Манай улсад коронавирусний халдварын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний шинжилгээний нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингээд нийт батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрвөн хүн эдгэрч гарсан. Өчигдөр 232 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнээс бусад нь сөрөг гарсан.
БНСУ-аас ирсэн 110 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10 хүнд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 225 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байна. Эмчлэгдэж гарсан эхний хоёр хүн тусгаарлах байранд 14 хоног хоносон. Давтан шинжилгээгээр халдвар илрээгүй. Гэртээ дахин 14 хоног тусгаарлагдана. Шинжилгээг үргэлжлүүлнэ” гэлээ.
А.Сүх