ОХУ-д Монгол Улсын хоёр иргэн вирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Одоогоор тухайн иргэдийг эх орондоо авчрах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Хэрвээ УОК-оос татран авчрах шийдвэр гаргавал бусад иргэнд халдаахгүй байх шаардлагтай арга хэмжээ авсны үндсэн дээр Монголд авчирна гэлээ
Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дэглэмээр халдвар авсан иргэдийг халдвар аваагүй иргэдтэй хамт тээвэрлэх, зорчуулахыг хориглодог байна. Тиймээс тухайн улсад нь эмчилж, эдгэрсний дараа эх оронд нь буцаах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Сэтгэгдэл (1)