Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажллагааны хэлтсин дарга Б.Янжмаа “АНУ-д халдварын нийт 532 мянган толхиолдол, 21300 гаруй нас баралт бүртгэгдээж байна. Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ хүрээнд олон нийттэй харилцаж байгаа бүх ажилчдад амны хаалт үнэгүй олгох шийдвэрийг Нью Йорк хот гаргажээ.
Мөн Турк улсад 4789 халдвар шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 56.956 боллоо. Ням гарагт Токио хотод 166 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийслэлийн хэмжээнд 2000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Харин улсын хэмжээнд 7400-д хүрсэн бөгөөд 150 нас баралт байна. Засгийн газрын зүгээс гар утасны байршлаар иргэдийн бөөгнөрлийг хянаж байна.
БНСУ-д халдвар авч эдгэрсэн 111 хүнд халдвар дахин илэрсэн талаар мэдээллээ. Өвчтөнүүдийн дийлэнх нь Дэгу хотод байна. ДЭМБ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар гурван вакцины эмнэлзүйн туршилт хийж байна. Туршилтыг гуравдугаар сарын 16-нд эхлүүлсэн" гэлээ.
А.Сүх