ҮСХ-оос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
Манай улсад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 97 улсын 4.3 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаар орноор өссөн бол харин ажиллагчдын тоо 613 буюу 12 хувиар буурчээ.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.5 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 36 хувь нь БНХАУ-ын, 8.7 хувь нь Австрали Улсын, 7.5 хувь нь ОХУ-ын, 6.2 хувь нь БНСУ-ын, 5.5 хувь нь АНУ-ын, 4.8 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк Улсын, 3.8 хувь нь Филиппин Улсын, 3.0 хувь нь Их британи Улсын, 2.8 хувь нь Канад Улсын, 17.8 хувь нь бусад улсын харьяат байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.4 хувь нь 45-49 насны, 14.2 хувь нь 40-44 насны, 15.0 хувь нь 35-39 насныхан байгаа бол хамгийн бага буюу 0.3 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа аж.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 3000 мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 0.8 мянга нь төсөвт байгууллагад, 0.1 мянга нь төрийн бус байгууллагад ажиллаж байна.