НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг ирэх ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та гуравдугаар сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлснээр азтан болох боломжтой юм.
Мөн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-нд багтаан олгох аж. Урьдчилсан байдлаар 869 мянган иргэнд буцаан олголт олгоно.
Сэтгэгдэл (1)