Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр сарын 9-ний өдөр ДЭМБ-аас БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн коронавирус бүртгэгдлээ гэсэн мэдээлэл өгсөн. Үүнээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсэн.
Нийслэлийн хувьд Засаг даргын баталсан коронавирусээс сэргийлэх, болзошгүй үед бэлэн байдлыг хангах, хариу авах арга хэмжээг боловсруулан ажиллаа. Халдварыг Монгол Улсад оруулахгүй байх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын дотор халдвар тархаагүй гурван сар болж байна. Үүнд иргэд идэвх оролцоо сайн байсан гэдгийг онцоллоо.
Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнд хяналтын үйл ажиллагааг мэргэжлийн байгуудтай хамтран хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжүүллээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.
НЭМГ-ын хэлтсийн дага О.Энхзаяа “Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар есөн товчоодоор орсон 7880, гарсан 7515 нийт 15395 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтад хамрагдсан. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.
НЭМҮТ-ын орлогч дарга Л.Зэндмаа “Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэг, орон нутгаас боомтуудаар ирж байгаа иргэдийг эмнэлгийн байранд 14-21 хоног тусгаарлаж байна. Эмнэлгээс гараад 14 хоног тусгаарлагдах ёстой. Эдгээр эмнэлэгт эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтыг гуравдугаар сарын 24-өөс эхлэн хийсэн. Энэ хугацаанд 2509 хүнийг хяналтад авахаас 1721 хүнийг хяналтад авсан. Үүнээс 1208 хүнийг өрхийн эрүүл мэндийн хяналтад аваад явж байна” гэв.
А.Сүх